Хөгжим.com Token Миний дуунууд

Заавар ›

Тоглолт, арга хэмжээнд фонограм хэрхэн бэлтгэх вэ?

Тоглолтын фонограм бэлтгэхдээ эх бичлэгээс хоолойг арилгаад, өнгийг дуучны хоолойд тааруулж, эхлэл төгсгөлийн илүү хэсгийг тайрна. Хөгжим.com дээр эдгээрийг нэг дор, програм суулгахгүйгээр хийнэ.

Алхам алхмаар

  1. Дуугаа «Хоолой салгах» хэрэгслээр фонограм болгоно (файл, YouTube холбоос эсвэл нэрээр хайж).
  2. Дуучнаар сонсуулж өнгийг тааруулна: хоолойд өндөр бол «−», нам бол «+». Хурд нь өөрчлөгдөхгүй.
  3. «Эхлэл, төгсгөлийг тайрах» хэсэгт интро, лого, төгсгөлийн илүү хэсгийг хасна.
  4. Олон дууг дараалуулах (медлей, бүжгийн хөгжим) бол «Дуу эвлүүлэх» хэрэгслээр нийлүүлж нэг файл болгоно.
  5. Бэлэн файлаа тоглолтын өмнө чанга яригч дээр бүтэн сонсож шалгана.

Хоолой салгах →

Өнгийг хэр зэрэг өөрчлөх вэ?

Ихэвчлэн 1–3 хагас аялгуу хангалттай. −6…+6 хүртэл өөрчилж болох ч хэт их өөрчлөхөд хөгжмийн өнгө аяс өөрчлөгдөнө. Өнгө бүрийг сонсож шалгаад тохирохыг нь сонгоно.

Хэр удаан хугацаа шаардах вэ?

Нэг дууны хоолойг салгахад 1–3 минут. Өнгө тааруулах, тайрах нь шууд. Өмнө нь хэн нэгэн бэлтгүүлсэн дуу бол хүлээлгүй нээгдэнэ.

Шинэчилсэн: 2026-11-04

Бусад заавар

Түгээмэл асуулт · Хөгжим.com гэж юу вэ? · In English