Хөгжим.com Token Миний дуунууд

Заавар ›

Утасны рингтон хэрхэн хийх вэ?

Рингтон хийхийн тулд дуунаас 20–30 секундын хэсгийг тасалж MP3 болгоод утасныхаа дуудлагын ая болгоно. Хөгжим.com-ийн «Дуу таслах» хэрэгсэлд дуу эсвэл видеогоо оруулаад эхлэх, дуусах цэгээ сонгоход програм суулгахгүй, үнэгүй бэлэн болно.

Алхам алхмаар

  1. khugjim.com-ийн «Дуу таслах» хэрэгслийг утас эсвэл компьютерын хөтчөөс нээнэ.
  2. Дуу эсвэл видео файлаа (80 MB, 10 минут хүртэл) сонгоно.
  3. Долгион дээр дарж сонсоод рингтон болгох хэсгийн эхэнд «Эхлэл», төгсгөлд нь «Төгсгөл»-ийг тавина. «−1с», «+1с» товчоор нарийн тааруулна.
  4. Тасалснаа сонсож шалгаад «Бэлтгэх» дарж MP3-аар татна.
  5. Татсан файлаа утасныхаа дуудлагын ая болгоно (доорх Android, iPhone-ийн заавар).

Дуу таслах →

Android утсанд рингтон хэрхэн тавих вэ?

Ихэнх Android утсанд «Тохиргоо» → «Дуу, чичиргээ» → «Дуудлагын ая» руу ороод «+» эсвэл «Утаснаас сонгох»-оор татсан MP3-аа сонгоно. Утасны загвараас хамаарч цэсний нэр бага зэрэг өөр байж болно. Нэг хүнд тусгай ая тавих бол «Харилцагчид» → тэр хүн → «Засах» → «Дуудлагын ая».

iPhone-д рингтон хэрхэн тавих вэ?

iPhone нь MP3-ыг шууд дуудлагын ая болгодоггүй. Apple-ийн үнэгүй GarageBand аппыг суулгаад татсан MP3-аа нээж, «Хуваалцах» → «Ringtone»-ыг сонгоход «Тохиргоо» → «Sounds & Haptics» → «Ringtone»-д гарч ирнэ. iPhone-ийн рингтон 30 секундээс урт байж болохгүй тул 30 секундээс богино тасалаарай.

Рингтонд хэдэн секунд сонгох вэ?

20–30 секунд хангалттай: утас ихэвчлэн хэдхэн удаа дуугарна. Дууны хамгийн танигдахуйц хэсгийг, ихэвчлэн дахилтыг сонгоорой. Эхэнд нь чимээгүй хэсэг үлдвэл утас дуугарахгүй байгаа мэт санагдана.

Хоолойгүй, зөвхөн аяыг нь рингтон болгож болох уу?

Болно. Эхлээд хоолой салгах хэрэгслээр фонограм бэлтгээд, фонограмын хуудасны «Эхлэл, төгсгөлийг тайрах» хэсгээр хэрэгтэй хэсгийг нь тасалж татна.

Видеоноос рингтон хийж болох уу?

Болно. Видео файл (MP4, MOV …) оруулахад дууг нь аваад тасалсан хэсгийг MP3 болгоно.

Үнэ хэд вэ?

Үнэгүй.

Шинэчилсэн: 2026-11-19

Бусад заавар

Түгээмэл асуулт · Хөгжим.com гэж юу вэ? · In English