Дуу таслах Үнэгүй
Өөрт байгаа дуугаа оруулж эхлэл, төгсгөлийн илүү хэсгийг (интро, яриа, шуугиан) тасалж хасна. Үр дүнг MP3 (320 kbps)-аар татна.
Таны файлыг зөвхөн энэ ажилд ашиглаад шууд устгана. Бэлэн MP3 нэг цагийн дараа устна. Файлыг ашиглах эрхийн хариуцлага танд. Ашиглах нөхцөл
Дууны эхэнд урт интро, төгсгөлд нь яриа, алга ташилт, шуугиан байна уу? Энэ хэрэгсэл дууны хэрэггүй хэсгийг тасалж, зөвхөн хэрэгтэй хэсгийг нь үлдээнэ. Хүмүүс үүнийг «дуу таслах программ», «дуу тасдах», «дуу богиносгох» гэж хайдаг.
Програм суулгах шаардлагагүй: утас, компьютерын хөтчөөс файлаа оруулаад эхлэх, дуусах цэгээ сонгоход болно. Бэлэн дууг MP3 (320 kbps)-аар татна.
Олон дууг нэг дор тасалж, залгаж, давхарлах бол «Дуу эвлүүлэх» хэрэгслийг ашиглаарай: нэг файл болгоод татна.
Зөвлөгөө: долгион намхан хэсэг нь чимээгүй эсвэл сул дуутай байдаг тул таслах цэгээ олоход тусална. «−1с», «+1с» товчоор цэгээ нарийн тааруулаад «Тасалснаа сонсох»-оор шалгаарай. Утасны рингтонд 20–40 секунд, тоглолтын хөгжимд тэмцээний дүрмээр заасан хугацаа хангалттай.
Хэрхэн ашиглах вэ
- Дууны файлаа сонгоно: MP3, WAV, FLAC, M4A эсвэл видео, 80 MB, 10 минут хүртэл.
- Эхлэх, дуусах цэгээ сонгоно. Сонсож шалгаад хэрэгтэй хэсгээ тааруулна.
- «Бэлтгэх» дараад таслагдсан дуугаа MP3-аар татна.
Хэзээ хэрэгтэй вэ
- Утасны рингтон, сэрүүлгийн дуу хийх.
- Тоглолт, бүжгийн тэмцээнд хугацаанд нь тааруулж богиносгох.
- Видео бичлэг, слайд шоунд тохирох хэсгийг тасалж авах.
- Хурим, ойн баярын хөтөлбөрт дууны хэсгийг бэлтгэх.
Англиар audio cutter, mp3 cutter, ringtone maker гэж нэрлэдэг хэрэгслийг монголоор энгийн болгосон.
Түгээмэл асуулт
Утсан дээр дуу таслах боломжтой юу?
Тийм. Android, iPhone-ын хөтчөөс файлаа оруулаад тасалж, бэлэн дуугаа утсандаа татна.
Дуу таслах программ суулгах хэрэгтэй юу?
Үгүй. Бүгд хөтөч дотор ажилладаг, суулгах юм байхгүй.
Дууны дундах хэсгийг хасаж болох уу?
Энэ хэрэгсэл эхлэл, төгсгөлийг тасална. Дундаас нь хасах, олон хэсгийг залгах бол «Дуу эвлүүлэх»-ийг ашиглана.
Ямар файл оруулж болох вэ?
MP3, WAV, FLAC, M4A, OGG болон видео файл (MP4, MOV …), 80 MB, 10 минут хүртэл.
Рингтон хийж болох уу?
Болно. 20–40 секундын хэсгийг тасалж аваад MP3-аа утасныхаа рингтон болгоно.
Таслахад дууны чанар муудах уу?
Үгүй. Зөвхөн сонгосон хэсгийг үлдээгээд MP3 320 kbps-аар бэлтгэнэ, өнгө, хурд нь өөрчлөгдөхгүй.
Видеоны дууг тасалж авч болох уу?
Болно. Видео файлаа (MP4, MOV …) оруулахад дууг нь салгаж аваад, тасалсан хэсгийг MP3 болгон өгнө.
Үнэтэй юу?
Үгүй, үнэгүй.
Бусад хэрэгсэл: AI дуу бүтээх · Шуугиан арилгах · Хоолой салгах · Өнгө өөрчлөх · Дуу эвлүүлэх
Бусад хэрэгсэл
- AI дуу бүтээх Хайртай хүндээ зориулсан үгсээ дуу болгоорой: өөрөө бичих эсвэл AI-аар бичүүлээд хэдэн минутад бүтэн дуутай болно. Шинэ · төлбөртэй
- Хоолой салгах Дууны хоолойг арилгаж фонограм, караоке бэлтгэнэ. YouTube холбоос эсвэл өөрийн файлаас. Татахад төлбөртэй
- Шуугиан арилгах Утас, микрофоноор бичсэн яриа, дуу, видеоны шуугианыг арилгаж хоолойг тод болгоно. 30 сек үнэгүй
- Өнгө өөрчлөх Өөрийн дууны өнгийг дээш, доош болгож хоолойдоо тааруулна. Хурд нь өөрчлөгдөхгүй. Үнэгүй
- Дуу эвлүүлэх Олон дууг нийлүүлж, тасалж, давхарлана. Медлей, бүжиг, тоглолтын хөгжим бэлтгэнэ. Үнэгүй