Хөгжим.com Token Миний дуунууд

AI дуу бүтээх, дуу зохиох

Чин сэтгэлийн үгсээ дуу болгоорой

Ээждээ хэлж амжаагүй талархал, хайртдаа хэлэх гэсэн үгс, найздаа өгөх ерөөл: хайртай хүндээ зориулсан үгсээ дуугаар дуулуулаарай. Үгээ өөрөө бичих эсвэл AI-аар бичүүлэхэд хэдэн минутад хөгжим, хоолойтой бүтэн дуу бэлэн болно.

  • Дэлхийд ганцхан таны үг, таны дуу
  • Хэдэн минутад бэлэн, MP3-аар татна
  • Бэлэг болгоорой: төрсөн өдөр, хурим, ой

Хэнд зориулах вэ?

1. Дууны үг

AI-аар үг бичүүлэх (үнэгүй)

[Verse], [Chorus], [Bridge] гэсэн тэмдэглэгээ нь бадаг, дахилтыг заана: дуулагдахгүй. Үгээ хүссэнээрээ засаж болно. Бусдын дууны үг, уран бүтээлчийн нэрийг бүү ашиглаарай.

2. Хэв маяг

Дууны урсгал

Хөгжмийн зэмсэг 5 хүртэл · сонгохгүй бол AI урсгалд тохирохыг өөрөө сонгоно

Сэтгэл хөдлөл

100 BPM · Дунд

AI энэ хурдыг баримжаа болгож дагана, бага зэрэг зөрж болно.

Дуучин

Урт

3. Хувилбар

Төлбөр нь хиймэл оюун ухаанаар дуу бүтээх үйлчилгээний төлбөр. Бүтээсэн дуугаа хувийн болон арилжааны зорилгоор ашиглаж болно (Ашиглах нөхцөл). Хиймэл оюун ухаан заримдаа үгийг бага зэрэг өөрөөр дуулж болно.

Бусдын бүтээсэн дуунуудыг AI дуунууд хэсгээс сонсоорой. Дууны үгээ өөрөө бичих бол дууны үг хэрхэн бичих вэ, алхам алхмаар нь AI-аар дуу хэрхэн зохиох вэ заавраас үзээрэй.

AI дуу бүтээх хэрэгсэл таны үгийг хиймэл оюун ухаанаар хөгжим, дуучны хоолойтой бүтэн дуу болгоно. Хүмүүс үүнийг «AI дуу хийх», «AI-аар дуу зохиох», «хиймэл оюун ухаанаар дуу зохиох», «AI дуу хийдэг апп» гэж хайдаг: бүгд нэг л зүйл. Нот мэдэхгүй, хөгжмийн зэмсэг тоглодоггүй ч хэн ч өөрийн дууг хэдэн минутад бүтээнэ.

Дууны үг зохиох хэцүү санагдвал «AI-аар үг бичүүлэх» дээр дуу хэнд, юуны тухай болохыг (нэр, дурсамж) бичихэд AI бадаг, дахилттай дууны үгийг үнэгүй зохионо. Үгээ хүссэнээрээ засаад дууны урсгал (поп, нийтийн дуу, ардын рок, хип хоп …), сэтгэл хөдлөл, хөгжмийн зэмсэг (морин хуур, ятга, лимбэ, хөөмий …), хэмнэл (BPM), эрэгтэй эсвэл эмэгтэй дуучнаа сонгоно.

Дуу монгол хэлээр дуулагдана. Pro 4,900₮, Ultra 9,900₮: Ultra нь монгол дуудлага илүү зөв, хөгжим илүү тод. Дуугаа «AI дуунууд» хэсэгт нийтлэхийг зөвшөөрвөл 1,000₮ хямдарна. QPay-ээр төлөхөд дуу ихэвчлэн 1–3 минутад бэлэн болж, MP3 320 kbps-ээр татна.

Дуу захиалж хийлгэх, студид бичүүлэхэд олон хоног, их зардал гардаг бол AI дуу хэдэн минутад бэлэн. Төрсөн өдрийн дуут мэндчилгээ, ээж, аав, хайртдаа зориулсан дуу, хурим, ой, төгсөлт, байгууллагын баярт тохиромжтой.

Хэрхэн ашиглах вэ

  1. Дууны үгээ бичнэ, эсвэл «AI-аар үг бичүүлэх» дээр дуу хэнд, юуны тухай болохыг бичээд үнэгүй зохиолгоно.
  2. Дууны урсгал, сэтгэл хөдлөл, хөгжмийн зэмсэг, хэмнэл, дуучны хоолойг сонгоно. Сонгоогүйг AI өөрөө тохируулна.
  3. Pro эсвэл Ultra-г сонгоод QPay-ээр төлнө. 1–3 минутын дараа дуугаа сонсож, MP3-аар татна.

Хэзээ хэрэгтэй вэ

  • Төрсөн өдрийн дуут мэндчилгээ: нэрийг нь оруулсан, зөвхөн тэр хүнд зориулсан дуу.
  • Ээж, аав, эмээ, өвөөдөө талархлын дуу; хайртдаа хайрын дуу.
  • Хурим, ой, төгсөлт, байгууллагын баярын дуу.
  • Өөрийн бичсэн шүлэг, дууны үгийг дуу болгож сонсох, дуу зохиох санаагаа турших.

Англиар AI song generator, AI music maker гэж нэрлэдэг хэрэгслийг монгол хэлээр дуулдаг, монгол хөгжмийн зэмсэг, урсгалтай болгосон.

Түгээмэл асуулт

AI-аар дуу яаж хийх вэ?

Дууны үгээ бичих эсвэл AI-аар зохиолгоод хэв маягаа сонгоно. Төлбөр ормогц хиймэл оюун ухаан хөгжим, хоолойтой бүтэн дуу бүтээж, ихэвчлэн 1–3 минутад MP3 болгоно.

AI дуу хийдэг апп суулгах хэрэгтэй юу?

Үгүй. Хөтөч дотор ажилладаг тул утас (Android, iPhone), компьютер дээр шууд бүтээнэ.

Дууны үг зохиож чадахгүй бол яах вэ?

«AI-аар үг бичүүлэх» дээр дуу хэнд, юуны тухай болохыг бичихэд AI бадаг, дахилттай үгийг үнэгүй зохионо. Нэр, дурсамжаа нэмбэл дуу илүү хувийн болно. Үгийг хүссэнээрээ засаж болно.

AI дуу монголоор дуулдаг уу?

Тийм. Дуу монгол хэлээр дуулагдана. Ultra нь монгол дуудлагыг илүү зөв гаргадаг.

AI дуу хийх үнэ хэд вэ?

Pro 4,900₮, Ultra 9,900₮, нэг дуу. Нийтийн «AI дуунууд» хэсэгт нийтлэхийг зөвшөөрвөл 1,000₮ хямдарна. AI-аар үг зохиолгох нь үнэгүй.

Ямар урсгал, хөгжмийн зэмсэг сонгож болох вэ?

25 урсгал (нийтийн дуу, ардын, уртын дууны аялгуутай, поп, рок, хип хоп, R&B, электрон …), 24 зэмсэг (морин хуур, ятга, хөөмий, лимбэ, шанз, ёочин, баян хуур, гитар, төгөлдөр хуур …). Зэмсгийг 5 хүртэл сонгоно, сонгоогүй бол AI өөрөө тохируулна. Хэмнэлийг BPM-ээр яг тааруулна.

Бүтээсэн дуугаа юунд ашиглаж болох вэ?

Хувийн болон арилжааны зорилгоор ашиглаж болно: бэлэг болгох, баяр ёслолд эгшиглүүлэх, видеонд тавих. Үгээ өөрөө бичсэн эсвэл ашиглах эрхтэй байх ёстой.

Бусад хэрэгсэл