Түгээмэл асуулт
Фонограм
Фонограм гэж юу вэ?
Дууны хоолойг нь салгаж, зөвхөн хөгжмийг нь үлдээсэн хувилбар. Өөрөө дуулахад дагалдуулна. Хөгжим.com дээрх фонограмыг хиймэл оюун ухаанаар бэлтгэдэг.
«Фонограм» гэдгийг «панограм», «панаграм», «фанограм», «фонаграм» гэж бас бичдэг, латинаар panogram, panagram, fanogram, phonogram. Бүгд нэг зүйл: дууны хоолойгүй хувилбар.
Ямар форматаар татагдах вэ?
MP3, 320 kbps. Утас, компьютер, дууны аппарат бүгд тоглуулна.
Дууг хүлээлгүйгээр дундаас нь сонсож болох уу?
Болно. Тоглуулагчийн мөрөн дээр дарж эсвэл чирж дурын хэсгээс нь сонсоно. Хажууд нь одоогийн цаг харагдана.
Хоолой бүрэн арилаагүй эсвэл чанар муу байвал яах вэ?
Салгалтын чанар дуу бүрт өөр байдаг. Дууны хуудасны доод талын «Асуудал мэдэгдэх» хэсгээс «Хоолой үлдсэн байна» эсвэл «Чанар муу байна» гэснийг сонгож илгээнэ үү.
Утсандаа апп болгож суулгаж болох уу?
Болно. Суулгасны дараа нүүр дэлгэцээс апп шиг нээгдэнэ, тусад нь апп дэлгүүрээс татах шаардлагагүй.
Android (Chrome): хуудасны доод талын «Апп болгож суулгах» товчийг дарна. Товч харагдахгүй бол Chrome-ын цэс (⋮) → «Add to Home screen» / «Install app».
iPhone (Safari): доод талын «Share» товч → «Add to Home Screen».
Дуу хайх, бэлтгүүлэх
Хайсан дуу маань «Захиалгаар» гэж гарч байна. Энэ юу гэсэн үг вэ?
Тэр дууны фонограм санд хараахан байхгүй гэсэн үг. Дууны хуудсанд ороод «Фонограм бэлтгэх» дарвал ихэвчлэн 1–3 минутад бэлэн болно. Нэг бэлтгэсэн фонограм санд үлдэж, дараагийн хүнд шууд гарна.
Ямар ямар дуу байгааг хаанаас харах вэ?
Бүх дуу хуудсанд алдартай монгол дуунууд жагсаалтаар бий, алдартай нь эхэндээ. Ногоон гэрэлтэй нь бэлэн, шууд сонсож татна. «Захиалгаар» гэсэн дууны хуудсанд ороод «Фонограм бэлтгэх» дарахад 1–3 минутад бэлэн болно. Дууны хуудсан дээрх уран бүтээлчийн нэр дээр дарвал тухайн уран бүтээлчийн бүх дуу (хамтарсан дуунуудтай нь) гарна. Жагсаалтад байхгүй дууг хайлтаар хайж захиалж болно.
«Эхлээд дууг сонсох» товч юунд хэрэгтэй вэ?
Нэг дуу олон хувилбартай байдаг. Фонограм бэлтгүүлэхээс өмнө хоолойтой эх хувилбарыг (эхний 60 секунд) сонсож, яг хайсан дуу тань мөн эсэхийг шалгана. Мөн бол «Фонограм бэлтгэх» дарна.
Бэлтгэх боломжгүй гэж гарвал?
10 минутаас урт дуу болон зарим бичлэгийг бэлтгэх боломжгүй. Хайлтаар тэр дууны өөр хувилбарыг сонгож үзээрэй.
Өдөрт хэдэн дуу захиалж, татаж болох вэ?
Үйлчилгээг тогтвортой байлгахын тулд нэг өдөрт 10 шинэ фонограм захиалж, 30 удаа татах боломжтой.
Үнэгүй MP3
Бичлэгийн холбоосоор дууг нь MP3-аар яаж татах вэ?
Дээд цэсийн «YouTube татах» хэсэгт ороод бичлэгийн холбоосыг буулгаж «MP3 татах» дарна. Ихэвчлэн 10–40 секундын дараа файл өөрөө татагдана. Үнэгүй, бүртгэл шаардахгүй. Нэг өдөрт 10 бичлэг, тус бүр 10 минут хүртэл урттай; тоглуулах жагсаалт (playlist), шууд дамжуулалтыг (live) татахгүй.
Холбоосоор татахад «Татаж чадсангүй» гэж гарвал яах вэ?
Холбоос бүтэн, зөв эсэхийг шалгаад дахин оролдоно уу. Хаалттай (private), насны хязгаартай эсвэл устсан бичлэг татагдахгүй.
Холбоос байхгүй бол дуугаа нэрээр нь хайж татаж болох уу?
Болно. Дээд цэсийн «Үнэгүй MP3» хэсэгт дууны эсвэл уран бүтээлчийн нэрийг бичээд хайна, гарсан дуун дээр «MP3 татах» дарна. Фонограмын хуудасны доод талд ч «MP3-аар үнэгүй татах» холбоос бий. Санд хараахан байхгүй дууг эхлээд бэлтгэдэг (10–30 секунд), бэлэн болмогц өөрөө татагдана. Нэг өдөрт 10 дуу татна.
Үнэгүй MP3 нь фонограмаас юугаараа ялгаатай вэ? Ямар чанартай вэ?
Үнэгүй MP3 нь дууг өөрчлөхгүй, хоолойтой нь бүтнээр өгнө (MP3 192 kbps). Фонограм бол хоолойг нь салгасан хувилбар бөгөөд өнгө өөрчлөх, тайрах боломж зөвхөн фонограмд бий.
Өнгө ба тайралт
Өнгө гэж юу вэ? Яаж тааруулах вэ?
Өнгө гэдэг нь дууны өндөр, нам. Эх дууг дуулсан хүний хоолойд таарсан өнгө танд өндөр эсвэл нам байж болно. Дуулахад хоолой хүрэхгүй өндөр байвал «−» дарж намсгаж, хэт нам байвал «+» дарж өндөрсгөнө. −6-аас +6 хүртэл өөрчилж болно, дууны хурд өөрчлөгдөхгүй.
1–2 алхам өөрчлөөд 30 секундын хэсгийг сонсож, хамт дуулж үзээд таарсан өнгөө сонгоорой.
Дууны эхэнд байгаа лого, яриа, илүү хэсгийг яаж хасах вэ?
Бэлэн фонограмын хуудсанд «Эхлэл, төгсгөлийг тайрах» хэсгийг нээнэ. Дууны долгион харагдана: намхан хэсэг нь чимээгүй эсвэл сул дуутай хэсэг. Долгион дээр дарж сонсоод, эхлэх цэг дээрээ «Эхлэл энд», дуусах цэг дээрээ «Төгсгөл энд» дарна. Дараа нь «MP3 татах» товч тайрсан хувилбарыг өгнө.
Төлбөр
Үнэ хэд вэ? Яаж төлөх вэ?
Нэг фонограм 9,900₮. Хайх, 30 секундын хэсгийг сонсох, өнгөө тааруулж сонсох нь үнэгүй. Дууны хуудсанд «Фонограм авах» дарахад QPay-ийн QR код гарна: банкны аппаараа уншуулна, утаснаас бол банкаа сонгоно. Төлбөр баталгаажмагц татах товч гарна.
Төлсөн фонограмаа дахин татаж болох уу?
Болно. Төлбөр хийсэн төхөөрөмж, browser-оосоо дууны хуудсыг дахин нээхэд татах товч шууд гарна. Өнгийг өөрчилж, тайрч дахин татахад нэмэлт төлбөргүй.
Төлбөр төлсөн ч татах товч гарахгүй байна.
Төлбөр хийсэн browser-оо ашиглаж байгаа эсэхээ шалгаад хуудсаа дахин ачаална уу. Өөр утас, өөр browser, эсвэл нууцлалтай цонхноос нээвэл худалдан авалт харагдахгүй. Тэгээд ч болохгүй бол дууны хуудасны «Асуудал мэдэгдэх» хэсгээс «Бусад»-ыг сонгож бичнэ үү.
Ашиглалт
Фонограмыг тоглолт, бичлэгт ашиглаж болох уу?
Дадлага хийх, хувийн хэрэгцээнд ашиглана уу. Олон нийтийн тоглолт, бичлэг, нэвтрүүлэг, арилжааны зорилгоор ашиглах бол эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах үүрэг хэрэглэгч танд байна. Дэлгэрэнгүйг Ашиглах нөхцөл-өөс үзнэ үү.
Шинэ мэдээ хаанаас харах вэ? Яаж холбогдох вэ?
Шинэ боломж, мэдээг манай Facebook хуудаснаас харна уу. Асуулт, саналаа тэнд мессежээр бичиж болно. Тодорхой дууны талаарх асуудлыг дууны хуудасны «Асуудал мэдэгдэх» хэсгээс илгээвэл хурдан шийдэгдэнэ.