Хөгжим.com

Ашиглах нөхцөл

Энэ бол загвар текст. Нээлтээс өмнө хуульчаар хянуулна.

Фонограм гэж юу вэ

Хөгжим.com дээрх фонограмууд нь хиймэл оюун ухаанаар дууны бичлэгээс хоолойг салгаж бэлтгэсэн хувилбар юм. Салгалтын чанар бичлэг бүрт өөр байж болно.

Зохиогчийн эрх

Дуу, аялгуу, бичлэгийн зохиогчийн болон хамаарах эрх нь тухайн уран бүтээлч, зохиогч, продюсерт хадгалагдана. Хөгжим.com эдгээр эрхийг танд шилжүүлэхгүй, лиценз олгохгүй.

Фонограм болон MP3-аар татсан дууг дадлага хийх, хувийн хэрэгцээнд ашиглана уу. Олон нийтийн тоглолт, бичлэг, нэвтрүүлэг, арилжааны зорилгоор ашиглах бол эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах үүрэг хэрэглэгч танд байна.

Төлбөр

Фонограм татахад нэг удаагийн төлбөрийг QPay-ээр төлнө. Төлбөр нь фонограмыг бэлтгэх, хадгалах үйлчилгээний хөлс бөгөөд зохиогчийн эрхийн лиценз биш. Төлсөн фонограмыг төлбөр хийсэн төхөөрөмж, browser-оосоо дахин татах боломжтой.

Хязгаар

Үйлчилгээг тогтвортой байлгахын тулд нэг өдөрт захиалах, татах тоог хязгаарласан.