Дууны хоолой арилгах
Дууны хоолойг хиймэл оюун ухаанаар салгаж, зөвхөн хөгжмийг нь (фонограм) үлдээнэ. 1–3 минутад бэлтгэнэ. Бэлтгүүлж 45 секунд сонсох нь үнэгүй, MP3-аар татахдаа QPay-ээр төлнө.
YouTube-ийн холбоосоор
Бичлэгийг таны хүсэлтээр YouTube-ээс гуравдагч этгээдийн үйлчилгээгээр татна. Ямар бичлэг сонгох, түүнийг ашиглах эрхийн хариуцлага танд. Бид зөвхөн хиймэл оюун ухаанаар хоолой салгах багажийг ашиглуулдаг. Ашиглах нөхцөл
Өөрийн файлаас
Дууны эсвэл видео файлаа оруулбал хиймэл оюун ухаанаар хоолойг нь салгаж фонограм бэлтгэнэ. Оруулсан файл тань жагсаалт, хайлтад гарахгүй. Файлыг ашиглах эрхийн хариуцлага танд. Ашиглах нөхцөл
Дуугаа нэрээр нь хайх бол нүүр хуудас руу орно уу.
Дуртай дуугаа дуулах гэтэл фонограм нь олдохгүй байна уу? Хоолой салгах хэрэгсэл дууны хоолойг хиймэл оюун ухаанаар салгаж, зөвхөн хөгжмийг нь үлдээнэ. Хүмүүс үүнийг «дууны хоолой арилгах», «хоолой дарах», «дууны үг арилгах программ», «дууны ая салгах», «дууг ая болгох», «пана гаргах» гэж ч хайдаг. Бүгд нэг л зүйл: дуучны хоолойг хасаж, дуулахад бэлэн фонограм (ая, пана) гаргах.
Програм татах, компьютерт суулгах шаардлагагүй. Утас, таблет, компьютерын аль ч хөтчөөс нээгээд YouTube холбоосоо тавих эсвэл өөрт байгаа дууны файлаа оруулахад 1–3 минутад бэлэн болно. Бэлтгэсэн фонограмаа 45 секунд үнэгүй сонсоод, таалагдвал хоолой салгах багажийн төлбөр 4,900₮-ийг QPay-ээр төлж MP3-аар татна.
Салгасан хоолой нь бас хэрэгтэй: дуучны хоолойг тусад нь сонсож аялгууг нь цээжлэх, ремикс хийх, дууны үгийг бичиж авахад тохиромжтой.
Сайн үр дүнд хүрэх зөвлөгөө: аль болох цэвэр, чанартай бичлэг (концертын биш, студийн хувилбар) сонгоорой. Хоолой, хөгжим хоёр нь тод ялгардаг дуунаас хамгийн цэвэр фонограм гардаг. Хэрэв фонограм тань дуулахад өндөр эсвэл нам байвал «Өнгө өөрчлөх» хэрэгслээр хоолойдоо тааруулж, «Дуу таслах»-аар илүү хэсгийг нь хасаж болно.
Хэрхэн ашиглах вэ
- YouTube-ийн холбоосоо тавина, эсвэл утас, компьютерээсээ дууны файлаа (MP3, M4A, WAV, видео) сонгоно.
- «Фонограм бэлтгэх» дарна. Хиймэл оюун ухаан хоолой, хөгжмийг 1–3 минутад салгана.
- Бэлэн фонограмаа сонсож шалгаад MP3-аар татна. Хүсвэл өнгийг нь хоолойдоо тааруулж болно.
Хэзээ хэрэгтэй вэ
- Караоке: karaoke mongol duu хайгаад олдохгүй байгаа дууныхаа фонограмыг өөрөө бэлтгэх.
- Хурим, найр, төрсөн өдөр, ойн баярт дуулах дууны фонограм.
- Сургууль, цэцэрлэгийн тоглолт, дууны уралдаан, бүжгийн тэмцээн.
- Дуу сурах, хоолойгоо дасгалжуулах, ковер бичлэг хийх.
Англиар vocal remover, karaoke maker, «remove vocals from song» гэж нэрлэдэг хэрэгслийг монголоор, монгол дуунд зориулж энгийн болгосон.
Түгээмэл асуулт
Дууны хоолойг яаж арилгах вэ?
Дууны YouTube холбоосыг тавих эсвэл файлаа оруулаад «Фонограм бэлтгэх» дарна. Хиймэл оюун ухаан хоолойг хөгжмөөс салгаж, хоолойгүй хувилбарыг (фонограм) бэлтгэнэ.
Дууны үг арилгах программ суулгах шаардлагатай юу?
Үгүй. Бүгд хөтөч дотор ажилладаг. Утас, компьютерын аль алин дээр програм суулгахгүйгээр ашиглана.
Фонограм бэлтгэхэд хэр удаан хугацаа шаардагдах вэ?
Ихэвчлэн 1–3 минут. Дууны урт, тухайн үеийн ачааллаас хамаарна.
Хоолой дарах, фонограм гаргах хоёр ялгаатай юу?
Ялгаагүй. «Хоолой дарах», «хоолой арилгах», «фонограм гаргах» бүгд дууны хоолойг хасаж хөгжмийг нь үлдээхийг хэлдэг.
Караоке хийхэд тохирох уу?
Тийм. Бэлтгэсэн фонограмыг караоке, тоглолт, хурим найранд шууд ашиглаж болно.
Нөтбүүк, компьютер дээр дууны ая яаж салгах вэ?
Нөтбүүк, компьютерын хөтчөөс (Chrome, Edge, Safari, Firefox) khugjim.com-ийг нээгээд дууны файлаа оруулах эсвэл YouTube холбоосоо тавина. «Фонограм бэлтгэх» дарахад дуунаас ая нь (хоолойгүй хөгжим) салж бэлэн болно. Програм татаж суулгах шаардлагагүй.
Утсан дээр ажиллах уу?
Тийм. Android, iPhone-ын хөтчөөс шууд ашиглаад бэлэн файлыг утсандаа татна.
Хоолой салгах багажийн үнэ хэд вэ?
Фонограмаа сонсож шалгах нь үнэгүй. MP3-аар татахад хоолой салгах багажийн төлбөр 4,900₮, QPay-ээр банкны аппаасаа төлнө.
Бусад хэрэгсэл: AI дуу бүтээх · Шуугиан арилгах · Өнгө өөрчлөх · Дуу таслах · Дуу эвлүүлэх
Бусад хэрэгсэл
- AI дуу бүтээх Хайртай хүндээ зориулсан үгсээ дуу болгоорой: өөрөө бичих эсвэл AI-аар бичүүлээд хэдэн минутад бүтэн дуутай болно. Шинэ · төлбөртэй
- Шуугиан арилгах Утас, микрофоноор бичсэн яриа, дуу, видеоны шуугианыг арилгаж хоолойг тод болгоно. 30 сек үнэгүй
- Өнгө өөрчлөх Өөрийн дууны өнгийг дээш, доош болгож хоолойдоо тааруулна. Хурд нь өөрчлөгдөхгүй. Үнэгүй
- Дуу таслах Өөрийн дууны эхлэл, төгсгөлийн илүү хэсгийг тасалж хасна. Үнэгүй
- Дуу эвлүүлэх Олон дууг нийлүүлж, тасалж, давхарлана. Медлей, бүжиг, тоглолтын хөгжим бэлтгэнэ. Үнэгүй